Чингэлтэй Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокуророос ирүүлсэн саналыг өнөөдөр /2022.12.12/ хэлэлцэн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргалаа.
Прокуророос түүнийг “Тавантолгой Түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татаж, цагдан хорих санал гаргаад байсан юм.
Сонирхуулахад, Х.Нурлатыг нүүрсний мөнгийг угааж, Казахстан улсад орон сууцны хороолол барьсан гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлээд буй.