Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүхбаатарын талбайд ес дэх өдрөө жагсаж буй иргэд гэр барих хүсэлт гаргасан. Нийслэлийн ЗДТГ иргэдийн хүсэлтийг хэлэлцээд, хоёр гэр барихыг зөвшөөрлөө. Өнөөдөр энэ шийдвэрийг танилцуулах үеэр иргэд “Энд нэг зүйл ойлгосонгүй. Бид авто зогсоол дээр гэр барьж яах юм бэ. Битгий сонин юм яриад бай. Та нар одоо боль л доо. Яагаад хоёр гэр гэж хязгаарлалт тогтоогоод байгаа юм бэ. Хоёр гэр хүрэлцэхгүй.
Бид Сүхбаатарын талбай дээр гэр барьмаар байна. Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд 20-30 гэр барьж байгаад Ерөнхий сайд болсон. Шударга бай. Нэртэйгээр Туул голын урд гэр барьж гэчихээч” гэлээ.