90 настай эмэгтэй коллежид анх элсэн орсноос хойш 71 жилийн дараа дипломоо гардан авах гэж байгаа ховор үйл явдал АНУ-д болох гэж байна. Жойс Виола Кейн 1951 онд Иллинойсын Их Сургуульд эдийн засагч мэргэжлээр суралцахаар элсжээ.
Гэвч тэрээр түүний зүрх сэтгэлийг булаасан нэгэн онцгой хүнтэй уулзсанаар эдгээр төлөвлөгөө өөрчлөгдсөн гэж CNN агентлаг түүний түүхийг хуваалцлаа.
"Би гурван жил хагас сургуульд сурсан ч түүнтэй уулзсаны дараа сургуулиа орхихоор шийдсэн" гэж Ж.В.Кейн хэлсэн байна. Тэр онцгой хүн бол түүний анхны нөхөр ахмад Дон Фриман.
Тэд 1955 онд гэрлэж, Фриманыг таалал төгсөхөөс өмнө хамтдаа гурван хүүхдийн эцэг эх болжээ. Дараа нь хоёр дахь нөхөр Рой ДеФаутай гэрлэж, мөн л олон хүүхдийн эцэг эх болцгоосон байна.
Өдгөө түүний гэр бүл өнөр өтгөн болж, нийт 17 ач, 24 гучтай болжээ. Харин 2019 онд Ж.В.Кейнд дүүргэж чадаагүй коллежоо дуусгах санаа орж ирэн, үүнийг нь түүний гэр бүл дэмжжээ. Ач, гуч болон коллежийн удирдлага түүний энэ шийдвэрийг “яагаад” гэхээсээ илүү “яагаад болохгүй гэж” хэмээн хүлээн авсан нь түүнд дахин итгэл найдвар бий болгосон гэж дурссан байна.
SOURCE: CNN