“Монгол Улсын Засгийн газраас 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цахим засаглал”-ыг бий болгох зорилт дэвшүүлсэн. Тус зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн 12 хороонд иргэдэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос түргэн шуурхай хүргэх КИОСК буюу ГЭРЭГЭ төлбөр тооцооны машиныг байршуулаад байна. Иргэд харьяа хорооноосоо дараах төрийн үйлчилгээ банкны картаа ашиглан өөрийн төлбөр тооцооны бүхий л үйлчилгээг авах бүрэн боломжтой КИОСК машиныг өнөөдрийн байдлаар дүүргийн 2, 4, 8, 9, 11, 13, 14, 15, 16, 17, 19, 21 хороодын байранд байршууллаа. Цаашид дүүргийн 25 хороо, банк, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад КИОСК машин суурилуулж, иргэд хаана ч төрийн болон бусад үйлчилгээг газар дээрээс нь авах нөхцөлийг бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Гэрэгэ буюу киоск машинаас дараах дөрвөн чиглэлээр төлбөр төлж баримт гарган авах боломжтой.
Тухайлбал иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг УЛСЫН БҮРТГЭЛ, АЖ АХУЙН НЭГЖ, ЭД ХӨРӨНГӨ зэрэг төрлийн үйлчилгээг заавал дүүрэг рүү очилгүйгээр хорооныхоо байрнаас авах боломжтой болсон. Мөн машины торгуул, тэмдэгтийн хураамж зэрэг төрийн болон хувийн хэвшлийн 600 гаруй нэр төрийн үйлчилгээг богино хугацаанд, чирэгдэлгүйгээр авах боломжтой боллоо.
Үүнд:
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ: Улсын бүртгэ, Гадаад харилцааны яам, Шүүх, Оюуны өмчийн үйлчилгээ, Газрын хураамж, Монголын хөрөнгийн бирж.
- ҮҮРЭН ХОЛБОО: Мобиком, Жи-мобайл, Скайтел, Юнител.
- АВТО ТЭЭВЭР: Автобусны билет, Авто машины татвар, Торгууль, Жолоочийн даатгал, Мэргэшсэн жолооч, Бүтэн оношлогоо, Хэсэгчилсэн оношлогоо, Авто тээврийн шилжилт, Гаалийн машины лавлагаа.
- БУСАД : Шуурхай зар, Улаанбаатар Смарт Карт зэрэг багтана.