Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Буянт-Ухаа 1 хорооллын зүүн талын 1800м2 газрыг нэр бүхий компани Нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамжаар орон сууцны барилга барихаар эзэмшиж байсан хэдий ч олон жил барилгын нүх ухаж орхин, газраа хуулийн хугацаанд ашиглаагүй.
Иймд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хууль, эрх зүйн хүрээнд тус газрын эрхийг хүчингүй болгож оршин суугчдын хүсэлтээр цэцэрлэг барих албан хүсэлтээ дээд байгууллагад уламжилан, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг газрын эрхийг хүчингүй болгож цэцэрлэг барихаар шийдвэрлэв.
Ингэснээр энэ оны хичээлийн шинэ жилээр тус хорооны 200 гаруй хүүхэд багачууд харьяаллынхаа дагуу шинэ цэцэрлэгтээ явж эхэлнэ.