Турк болон ОХУ-ын төрийн тэргүүн нар ням гаригт утсаар ярьж, Туркийг НАТО-гийн холбоотнуудтай зөрчилдүүлж буй хамтын ажиллагааны хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн байна. Туркийн ерөнхийлөгчийн албанаас гаргасан мэдэгдэлд, ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар "Турк-Оросын харилцаа, ялангуяа эрчим хүч, үр тарианы коридор, терроризмтой тэмцэх зэрэг бүс нутгийн асуудлыг хөндсөн" гэжээ.
Туркийн ерөнхийлөгч ОХУ-ын төрийн тэргүүнд хандаж, “Хоёр тал Хар тэнгисээр дамжин өнгөрөх үр тарианы коридорыг өргөтгөж, бордоо, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг ОХУ-ын түүхий эдийг нэмж оруулах боломжтой” гэж хэлсэн байна.
Тус коридорыг Турк болон НҮБ-ын дэмжлэгтэйгээр байгуулж, ОХУ-ын бүслэлтэд гацсан хүнсний бүтээгдэхүүнийг Украинаас экспортлох нөхцлийг бүрдүүлсэн билээ. 7-р сард байгуулсан дээрх Украины үр тариаг экспортлох гэрээний үндэс суурь нь дэлхий дахинд тулгамдсан хүнсний үнийн хөөрөгдөлд шийдэл олох тухай байсан юм. Гэвч ОХУ-ын бараа бүтээгдэхүүнийг экспортлоход барууны хориг арга хэмжээ саад болж байгаа бөгөөд Москва үүнийг гэрээний эсрэг гэж буруутгаж байгаа билээ.
SOURCE: DW