Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрийг ил болгох, хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд ес дэх өдрөө үргэлжилж байна. Жагсагчдын зарим нь “Нүүрсний хулгайн хэргийг ил болгохын тулд “Эрдэнэс Тавантолгой”-д олон улсын аудит оруулах хэрэгтэй” гэж шаардаж буй.
Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д олон улсын аудит оруулж, шалгуулахаар шийдвэрлэлээ.