Чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн АНУ-д энэ сарын 110-11-нд боллоо. Чансаагаараа тэргүүлсэн шилдэг орны багууд өрсөлддөг эл тэмцээнд Монголын эмэгтэй бөхчүүд гуравдугаар байрт орж, хүрэл цом хүртэв. Манай бөхчүүд хэсэгтээ Японыг хожиж, Укрианд дийлдсэн.
Улмаар хэсгээсээ хоёроор гарч хүрэл медалийн төлөө АНУ-ын бөхчүүдтэй барилдлаа. Эл барилдаанд өрсөлдөгчөө 7:3-аар ялж, хүрэл медалийн болзол хангав. Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомоос тав дахь медалиа авч байгаа нь энэ. Тэд өмнө нь Дэлхийн цомоос 2013 онд мөнгө, 2015, 2017, 201 онд хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.
Монгол – АНУ 7:3
50 кг: Д.Отгонжаргал – Эрин Голстон цэвэр ялсан (1:0)
53 кг: Г.Отгонжаргал – Фелисити Тэйлор 12:1 (2:0)
55 кг: Б.Болортуяа – Женна Буркерт 7:6 (3:0)
57 кг: Б.Эрдэнэсувд – Aлександра Хедрик 4:6 (3:1)
59 кг: Э.Даваачимэг – Лекси Багам 13:2 (4:1)
62 кг: С.Цэрэнчимэд – Кайл Миракл 16:5 (5:1)
65 кг: П.Орхон – Мэллори Велт 9:6 (6:1)
68 кг: Ө.Пүрэвсүрэн – Солин Пиерс 0:2 (6:2)
72 кг: Э.Даваанасан – Скилар Гроте 7:1 (7:2)
76 кг: О.Бурмаа – Димонд Гуилфорд 0:10 (7:3).