Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтэй өнөөдөр уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа боомтуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, сайжруулах асуудлаар санал солилцсон байна. Уулзалтаар хоёр улсын хилийн боомтуудыг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцжээ. Эхний ээлжинд хилийн “Хавирга” боомтыг нээхээр төлөвлөөд байна. Элчин сайд Цай Вэньруй ӨМӨЗО-ы Боомтын хэрэг эрхлэх газарт саналыг уламжилж, бүхий л талаар хамтарч ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн байна. Боомтыг хөгжүүлэх нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой тул Засгийн газар, холбогдох байгууллага онцгой анхаарч ажиллана хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам