Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Жанжин Д.Сүхбаатарын талбайд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө эдлэж байгаа иргэдийн жагсаал, цуглаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ найм дахь өдрөө ажиглалт, дүн шинжилгээ хийж байна.
Жагсаал, цуглааны үеэр зарим иргэд хууль, эрх зүйн бүрэн ойлголтгүйгээсээ болж хуулийн зөрчил гаргах эрсдэлтэй тул ХЭҮК-оос дараах зөвлөмжийг хүргэж байна.
ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН 1З дугаар зүйл.
Жагсаал, цуглаан, түүнд оролцогчдыг хамгаалах
- Нийгмийн хэв журам хамгаалах үүрэг бүхий байгууллага нь энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааны үед хэв журам хамгаалж, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах үүрэгтэй.
- Жагсаал, цуглааны явцад хэв журам хамгаалах нэмэгдэл арга хэмжээ шаардлагатай бол зохион байгуулагч нь энэ тухай хүсэлтээ цагдаагийн байгууллагад гаргана.
- Жагсаал, цуглаан зохион байгуулагч болон оролцогчид нь хэв журам, хууль ёсыг сахих талаар цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
- Жагсаал, цуглаанд оролцож байгаа авто хөсгийн хөдөлгөөнийг тусгайлан зохицуулна.
Иргэд та бүхэн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хор хохиорол учруулахуйц тэмцлийн арга хэлбэр сонгохгүй байхыг уриалж байна.
Эх сурвалж: ХЭҮК