АНУ-ын нэрт хөлбөмбөгийн сэтгүүлч Катарт болсон ДАШТ-ийг сурвалжилж байгаад нас баржээ. Тодруулбал, Баасан гарагийн орой Аргентин-Нидерландын тоглолтын үеэр 48 настай Грант Вал ухаан алдаж унасан байна. Урьдчилсан мэдээгээр зүрхний шигдээс байж магадгүй гэж байгаа ч энэ нь албан ёсоор батлагдаагүй байна.
Өнгөрсөн сард Г. Валийг Катарын эрх баригчид ЛГБТИК+ эрхийг дэмжин солонгон өнгийн цамц өмсөн цэнгэлдэх хүрээлэнд орохыг завдсан хэргээр хэсэг хугацаанд саатуулсан юм. АНУ-ын Хөлбөмбөгийн холбоо энэ харамсалтай үйл явдлын талаар "Хөлбөмбөг, сэтгүүлзүйн шүтэн бишрэгчид түүний ажиллах гайхалтай арга барилыг үргэлж санан дурсах болно" гэж эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр нас барахынхаа өмнөх өдөр Катар-т 48 насны төрсөн өдрөө тэмдэглэж байсан бөгөөд сүүлийн 10 хоног бие нь муу байгааг цахим сүлжээндээ хуваалцсан байна.
Эх сурвалж: BBC