Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Донбассын зүүн хэсэг дэх Оросын цэргийн хүчний дайралт “ноцтой” байгааг ээлжит бичлэгээрээ дамжуулан олон нийтэд дэлгэлээ. Тодруулбал, "Донецкийн Бахмут-д фронтын байдал маш хүнд хэвээр байна. Эдгээр бүс нутагт хүн амьдрах газар үлдсэнгүй" гэж Украины ерөнхийлөгч мэдээлсэн байна. Хамгийн сүүлд Оросын армийн агаарын цохилт Донецкийн фронтын шугамыг онилсон юм. Нөгөө талд, Оросын арми Донецк дахь хяналтаа бэхжүүлж, Луганск мужийн хэд хэдэн газар давшсанаа мэдэгджээ.Харин В. Зеленский фронтын шугамд тулалдаж байгаа цэрэг, командлагчдад талархал илэрхийлж, "Оросын мэдээлж буй довтолгоог няцааж, Украины арми дайсанд их хэмжээний хохирол учруулсаар байна" гэсэн байна.
Эх сурвалж: DW