АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Тайванийг Бээжингийн эсрэг байхад нь туслах зорилгоор зэвсэг нийлүүлэх болон бусад хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн цэргийн зардлын тухай хуулийн төслийг баталж, Америк, Хятадын харилцааг улам бүр дордуулж байна. Ингэснээр Тайваньд ирэх таван жилийн хугацаанд 10 тэрбум ам.доллар хүртэлх аюулгүй байдлын тусламж үзүүлэхийг зөвшөөрч, зэвсгийн худалдан авалтыг хурдасгахад дөхөм болж байна. Хуулийн төсөлд мөн улс орнуудын Тайваньд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх, Тайпэй хотыг олон улсын байгууллагад элсүүлэхийг дэмжих заалтууд багтаж байгаа юм. Энэ талаар ардчилсан намын сенат Боб Менендез “Тайванийн ардчилал нь манай Энэтхэг-Номхон далайн стратегийн цохилох зүрх хэвээр байгаа бөгөөд Тайванийн ард түмний төлөөх бидний амлалт хэзээ хэзээнээсээ бат бөх байх хэрэгтэй цаг ирсан" гэсэн юм.
Харин Тайванийн Гадаад хэргийн яам "Тайванийн аюулгүй байдлыг хангахад үргэлжлүүлэн хүчтэй дэмжлэг үзүүлж байгаад талархаж буйгаа" хэлж, хууль батлагдахыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: STRAITS TIMES, REUTERS