Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Эрдэнэс Тавантолгой ХК-ийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатын хамаарал бүхий компани Казахстан улсад тансаг зэрэглэлийн орон сууц бариулсан гэх хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ. Тэрбээр “Хэргийг шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шууд гэмт буруутай гэж зарлах нь өрөөсгөл. Шалгаж байна” гэлээ.
Энэ долоо хоногт УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Эрдэнэс тавантолгойд ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан Казахстан улсад тансаг зэрэглэлийн хороололол барьж байна” хэмээн мэдэгдээд байсан юм.
Мэдээллийг ШУУД хүлээн авч үзнэ үү.