Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхоны шийтгэлийн хугацаа дуусаж, барилдах эрх нь сэргээд байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн сард Ц.Цогтбаяр багшийнхаа нэрэмжит тэмцээнд, АНУ-ын Нью-Йорж хотноо болсон “Bill farrel”-ийн нэрэмжит тэмцээнд тус тус түрүүлсэн.
Дөрвөн жилийн дараа олон улсын тэмцээнд барилдсан П.Орхон энэ сарын 10-11-нд болох Дэлхийн цомын тэмцээнд барилдахаар болж, Монголын багийн бүрэлдэхүүнд багтлаа.
Нэмж дуулгахад, МЧБХ хариуцлага алдаж, тамирчдын визний мэдүүлгийг хоцроосноос болж энэ жил ДАШТ-ээс мөнгөн медаль авсан Б.Хулан, Э.Дэлгэрмаа, Г.Ариунжаргал, эрчүүдээс мөн энэ жил дэлхийн дэд аварга болсон Н.Наранхүү, ОУХМ Э.Тэмүүлэн, О.Сүлдхүү, Т.Дөлгөөн, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганхуяг нар оролцох боломжгүй болсон.
Дэлхийн цомд оролцох одоогийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй баг:
57 кг З.Занабазар
61 кг бөх оролцохгүй
65 кг Т.Тулга
70 кг бөх оролцохгүй
74 кг З.Сумьяа
79 кг бөх оролцохгүй
86 кг бөх оролцохгүй
92 кг Б.Батэрдэнэ
97 Батзул
120 кг М.Лхагвагэрэл
Эмэгтэй баг:
50 кг Д.Отгонжаргал
53 кг Г.Отгонжаргал
55 кг Б.Болортуяа
59 кг Э.Даваачимэг
57 кг Б.Эрдэнсувд
62 кг С.Цэрэнчимэд
65 кг П.Орхон
68 кг Пүрэвсүрэн
72 кг Э.Даваанасан
76 кг Цэгмид, О.Бурмаа нар барилдана.