ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цөмийн дайны бодит аюул нүүрлэж байна хэмээн мэдэгдлээ. Гэхдээ тус улс цөмийн зэвсгийг тийм ч амархан хэрэглэхгүй гэлээ. Тодруулбал, зөвхөн өөрсөд рүү нь халдсаны хариуд л үй олноор хөнөөх зэвсгийг хэрэглэнэ гэж мэдэгдсэн байна. ОХУ-ын хүний эрхийн зөвлөлийн жил тутмын хуралдаан дээр В.Путин үг хэлэхдээ “Украины асуудал "удаан үргэлжилж" магадгүй гэжээ.
В.Путин “Бид галзуураагүй, бид цөмийн зэвсэг гэж юу болохыг мэдэж байна" гэж хэлээд "Энэ зэвсгийг дэлхийд хаячих гээд байгаа юм биш" гэсэн юм. Түүнчлэн В.Путин ОХУ дэлхийн хамгийн орчин үеийн, дэвшилтэт цөмийн зэвсэгтэй улс хэмээн онцолж, АНУ-ын цөмийн стратегитай харьцуулж ярьжээ. Түүний хэлснээр "Бид бусад орны нутаг дэвсгэрт цөмийн зэвсэг, тэр дундаа тактикийн зэвсгээ байрлуулаагүй, харин Америкчууд Турк болон Европын бусад хэд хэдэн оронд байршуулсан байдаг" гэж барууны холбоотнуудыг буруутгасан байна. Харин барууны хэвлэлүүд анхнаасаа хурдан дуусна гэж бодож байсан В.Путины тооцоолол буруу эргэсэнд бухимдаж байна гэж мэдээлж байна.
SOURCE: BBC