Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид эрэгтэй, эмэгтэй багаараа энэ жил ДАШТ-нд тус бүр IV байрт шалгарч, хоёулаа Дэлхийн цомд өрсөлдөх эрх авсан билээ. Эрэгтэй, эмэгтэй багаараа дэлхийд шилдэг наймд багтсан шилдгүүд оролцдог Дэлхийн цомын тэмцээн АНУ-д энэ сарын 10-11-нд болно. Уг нь ийм бүрэлдэхүүнтэй оролцохоор тамирчдаа сонгоод байв.
Эрэгтэйчүүдийн 57 кг: ДАШТ-ий хүрэл медальт З.Занабазар, Н.Насанбуян
61 кг:ДАШТ-ий хүрэл медальт Н.Наранхүү, А.Мөнх-Эрдэнэ
65 кг: ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга, Ц.Цогбадрах
70 кг:ОУХМ Э.Тэмүүлэн, Г.Ханбүргэд
74 кг: ОУХМ З.Сумъяабазар, О.Сүлдхүү
79 кг:А.Дөлгөөн, Д.Батзул
86 кг: Б.Бат-Эрдэнэ, М.Цоггэрэл
92 кг: Г.Ганхуяг, Б.Бумандорж
97 кг: Д.Оргилох, Ө.Батзул
125 кг:ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт М.Лхагвагэрэл
Эмэгтэйчүүдийн 50 кг: ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Д.Отгонжаргал, Ц.Намуунцэцэг
53 кг: Олимп, ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа, ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан
55 кг: ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, Г.Отгонжаргал
57 кг: ДАШТ-ий хүрэл медальт Э.Даваачимэг, Б.Эрдэнэсувд
59 кг: ОУХМ Х.Болортуяа, Б.Хонгорзул
62 кг:ДАШТ-ий алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд, Азийн аварга З.Болортунгалаг
65 кг:ДАШТ-ий гурван хүрэл медальт Б.Шоовдор, Ө.Пүрэвсүрэн
68 кг: Э.Дэлгэрмаа, Г.Уртнасан
72 кг:Э.Даваанасан, Б.Сарнай
76 кг:Н.Загардулам, Г.Ариунжаргал.
Гэтэл Монголын чөлөөт бөхийн холбооны хариуцлагагүй байдлаас болж чөлөөтийн тамирчид бүтэн багаараа явж чадсангүй. Эх орноо төлөөлж Дэлхийн цомд оролцох эрхээ аваад байсан тамирчдаас энэ жил ДАШТ-ээс мөнгөн медаль авсан Б.Хулан, Э.Дэлгэрмаа, Г.Ариунжаргал, эрчүүдээс мөн энэ жил дэлхийн дэд аварга болсон Н.Наранхүү, ОУХМ Э.Тэмүүлэн, О.Сүлдхүү, Т.Дөлгөөн, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганхуяг нар оролцох боломжгүй болжээ.
МЧБХ-ноос тамирчдын визний мэдүүлгийн цагийг тулгаж өгсөнөөс ийм асуудал үүсжээ. Улмаар зарим эмэгтэй тамирчдын оронд өөр бөх оролцуулж, эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 86 кг-д Монголоос бөх оролцох боломжгүй болсон байна. Ингэснээр эдгээр жингүүдэд манай улс шууд ялагдсан тооцгдоно, багийн барилдааны үр дүнд асар их нөлөөлөх нь ойлгомжтой.
Эхний ээлжинд эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 65 кг-д Т.Тулга, 125 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал, 53 кг-д Г.Отгонжаргал, 55 кг-д Б.Болортуяа, 57 кг-д Б.Эрдэнэсувд, 72 кг-д Э.Даваанасан нар АНУ руу явахаар болсон байна.
Дэлхийн цомд оролцох одоогийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй баг:
57 кг З.Занабазар
61 кг бөх оролцохгүй
65 кг Т.Тулга
70 кг бөх оролцохгүй
74 кг З.Сумьяа
79 кг бөх оролцохгүй
86 кг бөх оролцохгүй
92 кг Б.Батэрдэнэ
97 Батзул
120 кг М.Лхагвагэрэл
Эмэгтэй баг:
50 кг Д.Отгонжаргал
53 кг Г.Отгонжаргал
55 кг Б.Болортуяа
59 кг Э.Даваачимэг
57 кг Б.Эрдэнсувд
62 кг С.Цэрэнчимэд
65 кг П.Орхон
68 кг Пүрэвсүрэн
72 кг Э.Даваанасан
76 кг Цэгмид, О.Бурмаа нар барилдана.
Энэ талаар шигшээ багийн тамирчдаас тодруулахад, “Дэлхийн цомд оролцох эрх авсан хэд хэдэн тамирчин оролцох боломжгүй болсон нь харамсалтай. Яг анхны бүрэлдэхүүнээрээ, бүтэн багаараа өрсөлдөх нь багийн барилдаанд маш чухал. Бөх оролцохгүй жингүүдэд бид шууд ялагдсанд тооцогдоно. Тамирчид Дэлхийн цомын эрх авснаасаа хойш энэ л тэмцээнд зорьж, бэлтгэлээ хийсэн. Олон тамирчин амжилт, хөдөлмөрөөрөө хохирч үлдлээ. Эмэгтэй зарим жинд аргагүйн эрхэнд өөр тамирчин оролцуулж байгаа. Шигшээ багийн, шилдэг тамирчид бус зүгээр л нөхөөсний, нойллуулахгүй гэсэн арга ядсан арга.
Үлдсэн баг хэзээ явах нь тодорхойгүй. Монголын чөлөөт бөхийн холбоо үнэхээр хариуцлагагүй байлаа. Үүнээс болж бид Дэлхийн цомд жингээ үзүүлэхээс хэдхэн цагийн өмнө очих нь. Цагийн зөрүүг арилгаж, замын ядаргаагаа тайлж амжилтгүй барилдахаар боллоо. МЧБХ дахиж ийм алдаа битгий гаргаасай. Үнэхээр харамсалтай байна” гэлээ.