Нүүрсний хулгайн асуудлаар хянан шалгах ажлын хэсэг өчигдөр байгуулагдсан. Энэ талаар ажлын хэсгийг ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгч байна.
Тэрбээр энэ үеэр, "Сүхбаатарын талбайд чин сэтгэлээсээ жагсаж буй иргэдийн хажуугаар хэрэгт холбогдон шалуулж буй хүмүүсийн гар хөл болсон хүмүүс жагсаж байна.
Тухайлбал Монголын оюутны холбооны даргаар ажилласан хэд хэдэн хүн "ЭТТ" ХК-д олноороо ажилласан. Яг өнөөдрийн жагсаалыг зохион байгуулахад Оюутны холбооны удирдлагуудаас их хэмжээний мөнгө шилжүүлсэн хэргийг Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байна.
Нүүрсний хулгайг дэлгэх Засгийн газрын хүчин чармайлтыг сарниулах гэсэн хүмүүс ч жагсагчдын дунд байна гэсэн. Иймд иргэд илүү хашир байх шаардлага үүсэж байгааг хэлье. Жагсаалыг сариулах зорилго агуулсан этгээдүүд Монгол Улсад улс төрийн тогтворгүй байдал үүсгэхээр зорьж байгаа” гэв.