УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар Эрдэнэ, Сэргэлэн сумдад ажиллаж СУМЫН ХӨГЖИЛ: ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН ХАНГАМЖ" төслийн барилгын ажлыг эхлүүллээ.
Төв аймгийн хэмжээнд эхний ээлжинд Баянчандмань, Борнуур, Дэлгэрхаан, Сэргэлэн, Эрдэнэ зэрэг 5 суманд "Сумын хөгжил: инженерийн дэд бүтцийн хангамж" төсөл хэрэгжихээр шаардагдах санхүүжилт 2022 онд улсын төсөвт тусгагдсан. Мөн 6 суманд хийгдэхээр зураг төсвийн ажил хийгдэж байна. Энэхүү төслийн хүрээнд гүний 2 худаг, 3637,1м гадна цэвэр усны шугам, 1920м дулааны шугам, 6020м гадна бохир усны шугам, 2х25м3 цэвэрлэх байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Уг томоохон бүтээн байгуулалтын үр дүнд иргэд сум, орон нутагтаа ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэх юм.
Сэргэлэн суманд ажиллах үеэр шинээр баригдаж байгаа соёл, спортын төвийн барилгын ажилтай танилцлаа. Цар тахлаас үүдэлтэй хил гаалийн асуудал, барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой ажил удааширсан бөгөөд одоогоор 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.