Нүүрсний хулгайчдыг илчлэхийг хүссэн жагсаал үргэлжилсээр буй. Жагсаалын үеэр загвар өмсөгч Э.Энхболд гуравхан сая ард түмнээ ядуу амьдруулж буй улс төрчдөд бухимдаж буйгаа илэрхийллээ.
Тэрбээр, "Бид цөөхүүлээ шүү дээ. 30 сая биш, 300 сая биш. Гуравхан сая хүнийг ингэж арчаагүй авч явж байгаа одоогийн тогтолцоо, улс төрчид бол шившиг. Үнэхээр уур хүрч байна. Үнэхээр бухимдалтай байна. Анх 1992 онд ардчилсан сонгууль болсон. Би өнөөдөр 30 настай. Ардчилалтай зэрэгцэж өсөж том боллоо. Үнэхээр энэ 30 жил ялагдагчийн ялагдагч байлаа. Өнөөдөр бүгд нөхцөл байдлыг мэдэж байгаа. Төрд орсон нь баяждаг. Оруулсан нь тартагтаа тулдаг.
Ард түмний 75.3 хувь ядуу гэх судалгаа гарсан. Би энэ бүхнийг орвонгоороо өөрчлөгдөөсэй гэж бодож байна. Улс төрийн тогтолцоо маш буруу байгаа. Улс орныг 100 гаруйхан хүн самарч, ашиг сонирхол халаасаараа холбогдож ард түмний эрх ашгийг булааж байна. Хэн нь ч төрд гарсан ялгаагүй. Бүгд луйварчин хулгайчид. Бүгд адилхан. Бид хэнээс ч юу ч хүлээж чадахгүй. Өөрчлөгдөх ёстой. Систем тогтолцоог нь өөрчилж шинэ монголын, шинэ хуудсыг бичих ёстой. Үүнийг залуучууд нэгдэж байж хийнэ гэж бодож байна” гэлээ.