УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл өглөө. УИХ нүүрсний хэрэгтэй холбогдуулан нээлттэй сонсгол зарлахаар болжээ. Сонсголоор нүүрсний хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг олон нийтэд нээлттэй ярина гэсэн юм.
Тэрбээр мөн өчигдөр Төрийн ордонд гишүүдтэй уулзахдаа “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан. Ард түмний баялгаас хулгай хийсэн хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой. Иймд улс орны эрх ашгийн үүднээс Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан хянан шалгалтын ажлын хэсэг байгуулж байна гээд ажлын хэсгийн гишүүдэд хандан нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой “нүүрсний хулгай” гэх асуудлыг шалгаж, олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хууль хяналтын байгууллагуудын шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард иргэдийн оролцоог хангаж, ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулахыг үүрэг болголоо” гэсэн юм.