Иргэдийн эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна. Олон нийт өнөөдөр буюу дөрөв дэх өдрөө Сүхбаатарын талбайд цуглаж, байр сууриа илэрхийлж шаардлага тавихаар болжээ. Жагсагчид нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон улстөрчдийн нэрийг зарлах, улмаар хариуцлага тооцохыг шаардсаар байна. Мөн Засгийн газрыг ажлаа хийх шаардлага тавьж байна. Залуус “Монголд амьдрахад хүнд боллоо. Үнэ өсөж, цалин орлого амьдралд хүрэхээ больж байна. Байр, машин мөрөөдөж амьдрахаас залхлаа. Шударгаар хөдөлмөрлөж зүтгээд ч нэмэр алга. Зөвхөн эрх мэдэлтэй хүмүүс нь төрийн мөнгөөр хөлждөг нийгмийг үзэн ядаж байна” хэмээн байр сууриа илэрхийлсээр байгаа юм.
Залуус өнөөдөр 13 цагт Сүхбаатарын талбайд цуглахаар болжээ.
Өчигдрийн жагсаалын фото сурвалжилгыг хүргэж байна.