“Qatar-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг тодорлоо. Өчигдөр шөвгийн 16-гийн сүүлийн хоёр тоглолт болов. Эхлээд Марокко, Испанийн баг тоглов.
Хоёр багийн тоглолт 0:0-ээр дуусаж, бүх зүйлийг торгуулийн цохилтиоор шийдлээ. Мароккогийн хаалгач Буну Ясин Испанийн шигшээгийн Сарабия, Солер, Бускетс нарын цохилтыг хааж, багаа хожилд хүргэлээ. 31 настай тэрбээр Испанийн “Севияа” клубийн хаалгач.
Ингэснээр Марроко шөвгийн наймд шалгарч, Испани гэртээ харихаар боллоо. Үүний сацуу Испани ДАШТ-д хамгийн олон удаа торгуулийн цохилтоор хожигдсон улс боллоо. Тэд өмнө нь 1996 онд Бельгид, 2002 онд Ирландад, БНСУ-д, 2018 онд ОХУ-д хожигдож байв. Энэ удаа дээрх бараан цувралаа зогсоож чадсангүй. Нөгөө талд Марроко ДАШТ-ийн түүхэнд хамгийн өндөр амжилтдаа хүрээд байна. Тэд амжилтаа улам ахиулах боломж бий.
Дараагийн тоглолт Португаль, Швейцарийн хооронд боллоо. Өнөө цагийн шилдэг Криштиану Ронуалдугаар манлайлуулсан Португалийн шигшээ өрсөлдөгчөө 6:1-ээр илт илүүрхэн, дараагийн шатанд шалгарлаа. Эл тоглолтод Роналду сэлгээнд суусан ч багийнхан нь түүний орон зайг сайн нөхлөө. Роналдуг орлож, гараанд гарсан Гонсалу Рамуш гурван гоол оруулж, багтаа үлэмж гавьяа байгуулав.
ДАШТ хоёр өдөр завсарлана. Шилдэг наймд Аргентин Голланд, Англи Франц, Бразил Хорват, Португаль Марокко хоорондоо өрсөлдөнө. Тэдний хэн нь “Алтан дагина” өргөж, дэлхийн аварга цол хүртэх бол.