Өнөөдөр болох үйл явдлын тоймыг танилцуулж байна.
Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын хуралдаан болж байна.
09:00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийг хэлэлцэнэ.
15:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг хэлэлцэнэ.
МУИС-ийн номын санд
08:30-15:00 цагт “Хотжилт ба хүрээлэн буй орчин-2022” зөвлөлдөх уулзалт болно.
"Блью Скай" зочид буудалд
10:00 цагт "Жэрэс” олон улсын ТББ-аас Европын холбооны “Свич-Эшиа” хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл-2” төслийн нээлт болно. Монголын нөхцөлд нийцсэн, үр ашигтай эрчим хүчний шийдлүүдийг боловсруулан нэвтрүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой тус төслийн нээлтийн дараа СБД-ийн 14-р хорооны айлд дулаалга хийж байгааг газар дээр нь танилцуулна.
Монгол-Солонгосын Политехник Коллежид
10:00 цагт “Түншлэлд Суурилсан Техникийн Болон Мэргэжлийн Боловсрол, Сургалт” төслийн үр дүнг танилцуулах үйл ажиллагаа болно.
Цахимаар
10:00 цагт АТГ-аас ХОМ-ийн тухай ярилцах уулзалт зохион байгуулна. ХОМ-ийг хэрхэн унших, үндэслэлгүй хөрөнгөжих, төлөвлөгөөт хяналт шалгалтын үр дүн зэрэг сэдвээр ярилцах болно.
10:00-12:10 цагт Холбооны эрх зүйн байдлын тухай болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн талаар олон талт цахим хэлэлцүүлгийг “Глоб интернэшнл төв”, “Монфемнет”, Иргэний нийгмийн боловсрол” ТББ-уудаас зохион байгуулна.