ОХУ-ын Курск мужийн нисэх буудлын ойролцоо Украин дроны халдлага үйлдсэн гэж тус мужийн захирагч мэдэгдлээ.
Курск муж нь Украинтай хиллэдэг бөгөөд хоёр хоногийн өмнө ОХУ руу мөн Укрианаас агаарын цохилт өгсөн гэж албаныхан мэдэгдээд байсан юм. Энэ талаар Украины талаас албан хариу өгөөгүй байгаа. Харин эхний дайралтаас хэдэн цагийн дараа ОХУ Украин руу пуужин харваснаар цахилгаан тасалдал өмнөд хэсгийн Одесс-т үүсэж, хөрш Молдав улсад мөн нөлөөлсөн гэдгийг Украиын ерөнхийлөгч мэдэгдсэн. Олон нийтийн сүлжээгээр цацагдсан видео бичлэгүүдэд Украины хилээс 280 км зайд орших тус бүсэд томоохон хэмжээний дэлбэрэлт болсныг харуулж байна. Үүнээс болж хүн бэртэж гэмтээгүй гэдгийг албаныхан мэдэгдсэн.
Сүүлийн үед, Украины дайралт ОХУ-ыг онилох явдал ихэссэнийг хэвлэлүүд онцолж байна. Энэ талаар мэргэжилтнүүд дайн өвөл “улам хурцдана” гэж таамаглаж байгаа юм. Учир нь талууд одоо бие биенийхээ чухал дэд бүтэц, байг онилж эхэлсэн билээ.
Эх сурвалж: THE GUARDIAN