БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин “Монгол Улсын Засгийн газар хүсэлт гаргавал нүүрсний хулгайн гэмт хэргийг шалгахад нь туслахад бэлэн байна” гэжээ. Тэрээр “Бид найрсаг хөрш улсын хувьд Монголын Засгийн газарт үүссэн нөхцөл байдлыг ойлгож, зохих арга хэмжээг авч чадна гэдэгт итгэлтэй байна. Хэрэв Монголын талаас ийм хүсэлт гаргавал БНХАУ-ын эрх бүхий байгууллагууд хуулийн дагуу шаардлагатай тусламжийг үзүүлнэ” гэсэн байна.
Хятад руу экспортолсон нүүрсний авлигын хэргээс үүдэн Монголд эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлсэн талаар гадны хэвлэлүүд бичиж эхэлсэн. Хятад улс авлигад холбогдсон төрийн албан хаагчдын жагсаалтыг Монголын Засгийн газарт хүлээлгэн өгсөн тухай Хятадын хэвлэлүүд мөн мэдээлсэн. Тэдний мэдээлж буйгаар 12.9 тэрбум ам.доллараас 17.6 тэрбум ам.доллар хүртэл нүүрс борлуулсан мөнгийг хулгайлсан байна.