Индонез улс гэрлэлтээс гадуурх харилцаа, хамтран амьдрахыг хориглосон шинэ эрүүгийн хууль баталлаа.
Ингэснээр зүүн өмнөд Азийн бүс нутаг дахь эрх чөлөөг алдагдуулах магадлалтай гэж шүүмжлэгчид үзэж байгаа юм. Шинэ хуулиуд нь Индонези болон гадаадын иргэдэд хамаарахаас гадна ерөнхийлөгч, төрийн байгууллагууд эсвэл Индонезийн үндэсний үзэл суртлыг үл тоомсорлохыг хориглох юм байна.
Мягмар гарагт Индонезийн парламент энэ хуулийг санал нэгтэйгээр баталжээ. Энэ талаар Индонезийн Хууль зүй, хүний эрхийн сайд Ясонна Лаоли “Хэлэлцэгдэж буй чухал асуудал, янз бүрийн санал бодлыг шийдвэрлэхийн тулд бид чадах бүхнээ хийсэн. Гэсэн хэдий ч бид эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар түүхэн шийдвэр гаргаж, бидний өвлөн авсан колончлолын эрүүгийн хуулиа орхих цаг нь болсон” гэж санал хураахын өмнө парламентад мэдэгдсэн байна.
Өнөөг хүртэл үйлчилж ирсэн хууль нь 1946 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойш хэрэглэсэн Недерландын хууль болон орчин үеийн Индонезийн хуулийн холимог байсан юм. Уг хуулийн төслийг анх 2019 оны 9-р сард нийтлэхэд хувь хүний эрх чөлөөнд халдсан гэх шалтгаанаар оюутан залуусын тэргүүлсэн эсэргүүцлийн жагсаал улс орон даяар өрнөж байсан. Энэ удаа ч мөн иргэд жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Түүнчлэн энэхүү хуулийн төсөлд ерөнхийлөгч гарын үсэг зурж байж хүчин төгөлдөр болох ёстой.
Үүгээр зогсохгүй, уг хууль нэн даруй хэрэгжихгүй бөгөөд хуучин хуулиас шинэ хууль руу шилжихэд дээд тал нь гурван жил шаардагдана гэж албаныхан үзэж байна.
Эх сурвалж: AL JAZEER