Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Төрийн ордонд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Тавантолгойн нүүрсний ордыг би хөөцөлдөж байж төрд авчирсан. Гэвч төрийн өмч, нийтийн өмч гэж маргалдсаар захиран зарцуулах эрхийг нь тодорхойгүй болгочихсон. Ерөнхий сайд нүүрсний хулгайчдад бууж өгөхгүй гэж хэллээ. Үүнд баяртай байна. Ер нь байгалийн баялаг ард түмний дундын өмч байх ёстой. Ийм заалтыг Үндсэн хуульд тусгах хэрэгтэй" гэсэн юм.