Засгийн газар Чингис бондын өрийг бүрэн төлж барагдуулсан талаар өнөөдөр /2022.12.06/ Сангийн сайд мэдээллээ. Тэрбээр “10 жилийн өмнө эдийн засгийн өсөлт 17.3 хувь буюу хамгийн оргил өсөлттэй үед Монгол улсын Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж, төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн. Өнөөдөр эдийн засаг 3 хувь буюу нам түвшинд очсон хүнд үед үлдэгдэл 136 сая ам.долларыг төллөө. Ингэснээр Чингис бондын өрийг бүрэн төлөгдөж, гадаад өрийн дарамт буурч байна” гэсэн юм.
Ерөнхий сайд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ч бондын өрийн асуудлыг хөндсөн. Ингэхдээ Ардчилсан нам төрийн эрх барьж байхдаа юу хийх тухай төлөвлөгөө гаргаагүй байхдаа бонд гаргасан нь Засгийн газрын том алдаа байсан” гэж мэдэгдсэн юм.
Дэлгэрэнгүйг дээрх бичлэгээс үзнэ үү.