Ерөнхий сайдын мэдээлэл үргэлжилж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хоёр удаа амаргүй жагсаал боллоо. Нийгэм бухимдалтай байх нь ойлгомжтой. Хаврын жагсаал дээр жагсагчидтай уулзсан. Саяны жагсаалын дараа миний бодсон нэг зүйл нь энэ тогтолцоогоо бид том агуулгаар нь харж шийдэхгүй бол гал унтрааж аргацааж явж байгаад өнгөт хувьсгал болж, эрх зүйт төрд аюул учрахаар байна. Засаглалын хэлбэр солигдох хэмжээнд асуудал үүсэх вий дээ гэж санаа зовж байна. Эрх барьж байгаа намын даргын хувьд үндэсний хэмжээний зөвшилцөлд оролцох нь зүйтэй гэж үзэж байна. Бид сая намынхаа удирдах зөвлөлийнхөө хурлыг хуралдуулсан. Иргэний нийгмийнхэнтэй, жагсагчдын төлөөлөлтэй бид уулзахаар болж байна. Мөсөн уулын гуравны нэг нь л харагддаг. Далайн гүнд байгаа асуудлыг бид харахгүй явбал урт хугацаандаа алддаг” гэлээ.
Тогтолцооны өөрчлөлт хийж чадвал ард түмнээсээ асуух ёстой. Дахин сонгох эрхийг олгох ёстой. Реформ хийх гэж байгаа бол намайг дэмждэг парламентыг бүрдүүлж өг гэж хүсэж байна. Үнэхээр өнгөрсөн хугацаанд явж ирж байгаа тэмцэл цаашаа үргэлжлээсэй гэж бодож байвал ард түмэн сонголтоо хийгээч. Бид цаашдаа сонгодог парламентын зарчмаар явна. Хүчтэй Ерөнхий сайдын засаглалтай болъё. Англи, Япон, Энэтхэг Канадыг хар. Үүнийг бас хэвлэлийнхэнд ард түмэндээ дуулгая гэж бодож байна.
Мэдээллийг шууд хүлээн авч үзнэ үү.