Өчигдөр жагсагчид анхаарал хандуулж, том хэмжээний санал тавилаа. Ирсэн саналуудын дийлэнхэд нь нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох асуудал яригдсан. Тавантолгойн асуудлыг бид өмнөх хэргүүдээ шийдвэрлэж чадна. Шүүх засаглалыг бид одоо анхаарах ёстой. Би дөрвөн ч удаагийн хурал дээр энэ асуудлыг хэлсэн. Эрх зүйт төрийн дагуу эхнээсээ үр дүн гараад явах байх. Хөгжлийн банк, Эрдэнэтийн 49 хувийнх шиг олон нийтийн том дэмжлэг ирж байгаад баяртай байна. Иймээс ч хугацааны өмнө наана шийдэгдэх байх гэсэн итгэл төрлөө.
Өчигдөр нүүрсний хулгайчид жагсаалыг өөр тийш хандуулах гэж үзсэн. Эрдэнэс тавантолгой компанийн өмнөх удирдлагууд, МОХ-ын удирдлагууд зохион байгуулах гэж оролцлоо. Амь нь тасрах гэж байгаа нүүрсний хулгайчид ирлээ. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Та нар нүүрсний хэдэн төгрөг цуглуулсан байж болно. Гэхдээ Засгийн газар хулгайн эсрэг ажиллах чадамжтай” гэлээ.