2021-2022 оны хичээлийн жилд 106254 хүүхэд цэцэрлэгт хамрагддаг байсан бол цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлснээр өнөөдрийн байдлаар 126312 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна.
Тодруулбал:
- Бэлтгэл анги – 33440
- Ахлах анги – 34288
- Дунд анги – 32553
- Бага анги – 26031 хүүхдүүд тойргийн болон тойргийн бус цэцэрлэгт хамрагдаж байгаа юм.
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг энэ хичээлийн жилд e-mongolia.mn цахим системээр гурван үе шаттайгаар зохион байгуулсан. Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 8, 9, 10 дугаар сард цахимаар авч, бүртгүүлж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчдад боломж олгохоос гадна цаг хугацаа хэмнэж чадсан.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэгт 647 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 15308 багш, ажилтан ажиллаж байна. Хүүхэд харах үйлчилгээний тухайд нийслэлийн долоон дүүргийн 155 хүүхэд харах төвд 345 хүүхэд асрагч 1776 хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм.