Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ж.Батзандан, Г.Аюулгүй нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай прокурорын саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн байна. Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд саналыг хүлээн авахаас татгалзсан байна. УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг өнгөрсөн сарын 6-ны өдөр АТГ-аас баривчилсан. Улмаар аравдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дахин нэг сарын хугацаатай үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гаргасан юм.
Тэгвэл түүний цагдан хорионы хугацааг сунгах эсэх асуудлыг шүүх өчигдөр хэлэлцээд, шаардлагагүй гэж үзжээ. Ингэснээр Ж.Батзанданг хоёр сар цагдан хорьсны эцэст өнөөдөр суллахаар болж байна.