УИХ-ын чуулган цахимаар яг одоо хуралдаж байна. Онц байдал тогтоох эсэх асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлд:
Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх Хэвлэх 25.1.Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахуйц гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал тохиолдсон үед Монгол Улсын Их Хурал уг асуудлыг дараалал харгалзахгүйгээр нэн яаралтай хэлэлцэж, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг гаргана гэж заасан байдаг.
ОНЦ БАЙДЛЫГ ХЭН ЗАРЛАХ ВЭ?
Онцгой нөхцөл УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулган чуулж байх үед бий болсон бол УИХ онц байдал зарлах тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, эсхүл УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн санаачилгаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Харин чуулган чуулаагүй үед нөхцөл байдал онц байдал нэн даруй зарлах хойшлуулшгүй тохиолдолд Ерөнхийлөгч Онц байдал зарлах зарлиг гаргана.
ОНЦ БАЙДАЛ ХЭДИЙ ХЭР ХУГАЦААНД ҮРГЭЛЖЛЭХ ВЭ
Онц байдал үргэлжлэх хугацааг УИХ тогтоох бөгөөд тухайн нөхцөл арилаагүй бол хугацааг сунгаж болно. Харин тухайн нөхцөл байдал арилсан тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг үндэслэн онц байдлыг хугацаанаас нь өмнө цуцална.