Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүхбаатарын талбайд иргэд хоёр дахь өдрөө жагсаж байна. Өнөөдөр иргэд Төрийн ордны хаалгыг эвдэн, хэв журам сахиулж байсан зургаан албан хаагч бэртсэн. Жагсагчид Ерөнхий сайдтай уулзахыг, нүүрсний хулгайд нэр холбогдсон нөлөө бүхий хүмүүсийг ил болгох, хариуцлага тооцохыг шаардаж буй.
Жагсаал хурцдаж байгаатай холбогдуулан Хотын дарга Д.Сумъяазар захирамж гаргалаа. Эл захирамжийн дагуу иргэдийн жагсаалыг хоёр цагийн дотор албадан тараахаар болов. Хотын даргын захирамжийг ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг танилцууллаа.