Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцож, нэрсийг нь ил тод болгохыг шаардсан иргэдийн жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гарч ирж уулзахыг шаардсаар буй.
Дөнгөж сая жагсагчдын шаардлагыг Ерөнхий сайдын Ахлах зөвлөх А.Ариунзаяа гардан авлаа.
Тэрбээр "Жагсагчдын шаардлагыг би хүлээн авлаа. Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан удахгүй төв талбай дээр гарч ирж жагсагчидтай уулзана. Та бүхэн тайван баймаар байна. Жагсаал бас хяналтаас гарах гээд байх шиг байна. Замбараатай байцгаая. Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдсан. Зохион байгуулалттай байгаарай. НҮБ-ын байгууллагууд ёолк засчихсан байсан, шатаачихаж байгаа юм уу" гэлээ.
Нэмж мэдээлэхэд жагсаал өргөжиж, Засгийн газрыг огцруулах хэмжээнд асуудал яригдаж байна.