Жагсаал бүрээр сүлжээ унагагч тавьж, хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халддаг үзэгдэл хэрээс хэтэрлээ. Үүний нэг жишээ нь ч өчигдрийн жагсаал байв. Тухайлбал, өчигдөр Сүхбаатарын талбай орчимд сүлжээ унагагч тавьж, талбайн урд хэсгээс шууд дамжуулалт хийхэд хүндрэлтэй байв. Мөн жагсагчид Их тэнгэрийн ам руу явахаар хөдлөх үед ч саад тавилаа. Цагдаагийн хамгаалалалт гаргаад зогсохгүй, Маршалын гүүрний ойр орчимд ч сүлжээ унагагч тавьсны улмаас иргэд гар утсаараа хүртэл лайв хийхэд хүндрэлтэй болж, удаа дараа тасалдаж байв.Товчхондоо, иргэд жагсаж байгааг, хүмүүс цуглаад буйг нийгмийг сүлжээгээр цацахгүй, хязгаарлах гэсэн ээлжит оролдлого бас л ингэж илэрлээ.
Үндсэн хуульд зааснаар иргэд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй. Гэтэл цагдаагийн байгууллага нь, төр нь өөрөө иргэдийнхээ үндсэн хуулиар олж авсан эрхэнд нь халдаж, түрэмгийлдэг болоод удаж байна. Уг нь ардчилсан нийгэмд иргэд тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх нь байдаг л нэг энгийн үзэгдэл. Харамсалтай нь, МАН-ынхан энэ эрхэнд бүдүүлгээр халдаж, иргэдийн, хэвлэлийнхний амыг барих гэж оролдож байна.