Сүхбаатарын талбайд болсон жагсаалын үеэр залуус үзэл бодлоо илэрхийллээ.
"…Би уг нь 20 настай оюутан. Гэхдээ хоригдол шиг амьдарч байна. Хоригдол гэдэг чинь эрхээ хасуулчихсан хүн гэсэн үг шүү дээ. Миний эцэг эх ядарч олсон мөнгөөрөө миний гурван саяын төлбөрийг төлдөг. Гэтэл сурч байгаа орчин нь сурах нөхцөлийг бүрдүүлж өгч чадаагүй өрөвдөлтэй нийгэмд амьдарч байна. Миний мөрөөдөл бакалавраа монголд хамгаалчихаад гадаадад очиж хар ажил хийж амьдрах болчихоод байна. Бид үр хүүхдэдээ юу үлдээх юм бэ? Манай монгол яс цуглуулдаг газар биш шүү дээ. Эх орноо хөгжүүлээд явах асар их хүсэл мөрөөдөл бидэнд байна. Даанч зөвхөн арын хаалгаар , ар талтай нь, мөнгөтэй нь амьдардаг нийгэмд би амьдрахыг хүсэхгүй байгаа байхгүй юу. Би ирээдүйд хүүхдэдээ Монгол гэдэг улсыг өвлүүлж өгмөөр байна" гэлээ.