Төв талбайд болсон жагсаалын үеэр залуус үзэл бодлоо илэрхийллээ.
"…Цалингийнхаа 30 хувийг татварт өгчихөөд залуус яагаад ч амьдарч чадахгүй байна. Монголын залуусын мөрөөдөл нь байр, машин болчихсон. Бусад орны залуусын хувьд энэ бол зүгээр л хэрэглээ. Бид ингэж амьдармааргүй байна. Хүүхдүүдээ ч ийм нийгэмд өсгөмөөргүй байна. Гадаад руу явж байгаа Монголчуудын тоо маш их байгаа. Өдөр болгон нисэх буудал дүүрэн байгаа. Энэ асуудлыг зогсоож, эх орондоо амьдрах боломжийг маань олгооч ээ гээд -29 хэмийн хүйтэнд зогсож байна даа.
Бид нар татвар төлөөд л байдаг. Ямар ч үр дүн байхгүй. Бидний үр хүүхэд юунд ч сурч чаддаггүй. Ямар ч цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Эрүүл мэндийн даатгал хүрдэг үйлчилдэггүй. Ийм улс оронд үнэхээр амьдрахыг хүсэхгүй байна" гэв.