Сүхбаатарын талбайд болсон жагсаалын үеэр залуус үзэл бодлоо илэрхийллээ.
Улс оронд хулгай нүүрлэчихжээ. Одоо ингээд л нүүрсний хулгай гээд ярьж байна. Яагаад ард түмнээс мөлжөөд хулгайлаад байдаг юм бэ? Эх орноо бодоод амьдрах боломж нөөц нь зөндөө байгаа шүү дээ. Хамаг залуус нь гадагшаа яваад Монголд хүн үлдэхгүй байна шүү дээ. Хүний нутагт очоод яах юм бэ? Солонгос бол боолын боол хийж амьдардаг, угаасаа. Зодуулж нүдүүлээд явж байгаа залуус зөндөө л байна. Биегүй болоод л. Монголд ясаа тавих гэж л ирэх ёстой юм уу? Бидний үр хүүхэд бас ингэж амьдрах юм уу? Би үүний эсрэг тэмцэх гэж ирсэн. Цаашдаа ч тэмцэнэ. Ажил төрлөө ч хаяна. Хоёр гурав хоногийн ажил, цалин надад сонин биш. Хойч үе минь надад чухал байгаа байхгүй юу. Тийм болохоор гэртээ аарцаа чанаад, залуусаа дэмжихээр хүрээд ирлээ” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.