Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар ковид-19-ийн шалтгаант 8500 нас баралт бүртгэгдсэнийг мэдээллээ. Ингэхдээ цар тахалтэй тэмцээд гурван жил болж байхад ийм тоо гарсаар байгаа нь тайвшрах болоогүйг илтгэж байна гэсэн юм.
ДЭМБ ковид-19-ийн омикрон хувилбарыг зарласнаас хойш нэг жил өнгөрөөд байна. Нас баралтын тоо буурахгүй байгаа нь омикрон хувилбарын тархах чадвар өндөр байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Хэдийгээр ДЭМБ дэлхийн нийт хүн амын 90-ээс доошгүй хувьд нь ямар нэгэн хэлбэрээр дархлаа тогтсон гэж тооцоолж байгаа хэдий ч цар тахал дуусах болоогүй” хэмээн гэдгийг дахин санууллаа.
Эх сурвалж: VOA