Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Индонезийн Ява аралд орших Семеру галт уул дэлбэрсний улмаас ойролцоох бүсэд амьдардаг 2000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Одоогоор хүн бэртэж, гэмтсэн тохиолдол байхгүй ч гэлээ эрсдэлээс сэргийлж, иргэдийг галт уулын ойр орчмоос 8 км-ийн зайд байхыг сануулж байна.
Гал уул идэвхжсэнтэй холбоотойгоор Индонез улс иргэддээ сэрэмжлүүлэг мэдээг шуурхай хүргэж байна. Индонезийн Галт уул судлал, геологийн аюулыг бууруулах төвөөс мэдээлснээр аюулын түвшин гурваас дөрөв болж нэмэгджээ. Дэлбэрэлтийн улмаас гүүр нурсан байна. Энэ удаагийн дэлбэрэлтийн нөлөө багадаа зургаан тосгоныг хамрах эрсдэлтэй гэж албаныхан мэдээлж байна.
Эх сурвалж: BBC