Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-д хийж байгаа айлчлалынхаа үеэр Луйзиана мужид очсон бөгөөд энэ үеэрээ Твиттерийн гүйцэтгэх захирал Элон Масктай уулзжээ.
Францын ерөнхийлөгч Твиттерийн талаар маш нээлтэй, шударга ярилцсан гэдгээ онцолсон байна. Учир нь хэдхэн хоногийн өмнө Европын Холбооны томоохон албан тушаалтан Элон Маскд хэрэглэгчдийн ёс бус мэдээ мэдээлэл, контентоос хамгаалах тухай сануулсан юм.
Эммануэль Макрон өөрийн твиттер хуудаснаа “Хэрэглэгчийн ил тод бодлого, контентын зохицуулалтыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх, үг хэлэх эрх чөлөөг хамгаалах: Эдгээр Европын дүрэм журмыг дагаж мөрдөхийн тулд Твиттер хүчин чармайлт гаргах ёстой” гэж жиргэсэн байна.
Түүнчлэн хоёр эрхэм уулзалтынхаа үеэр цаашдын ногоон аж үйлдвэрийн төслийн талаар санал санаачилгаа хуваалцжээ.
Эх сурвалж: AP NEWS