Владимир Путины найз гэгдэх Виктор Медведчукын 200 сая долларын үнэтэй хөлөг онгоцыг дуудлага худалдаагаар зарж, Украинд хандивлахаар болжээ.
Түүний эсрэг мөн хориг арга хэмжээг авсан билээ. Хорватын шүүх В.Медведчукын хөлгийг ийнхүү Украинд шилжүүлэх шийдвэр гаргасныг Украины засгийн газар мэдэгдсэн байна. Ингэснээр тус хөлгийн эдийн засгийн үнэ цэнийг хадгална гэж үзжээ.
Орос, Украины дайн эхэлснээр барууны орнууд ОХУ-ын нэр бүхий олигархуудад хориг тавьж, тэдний хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах тохиолдол их байсан. Гэвч энэ удаагийн ашиг нь Украины ард түмэнд зориулагдаж байгаа гэдгээрээ онцлог болж байна. Өдгөө 68 настай Медведчукыг Украинд энэ оны дөрөвдүгээр сард баривчилж, есдүгээр сард ОХУ-д шилжүүлсэн юм.
Эх сурвалж: THE GUARDIAN