"Economist Intelligence Unit"-ээс жил бүр гаргадаг судалдаагаар Сингапур болон Нью-Йоркийг дэлхийн хамгийн үнэтэй хот гэж тодорхойлсон байна.
Нью-Йорк хотын хувьд энэ жагсаалд тэргүүлж буй анхны тохиолдол юм. Харин ноднин жил тэргүүлж байсан Израилын Тел-Авив хот энэ жил гуравдугаар байрт бичигджээ. Дэлхийн томоохон хотуудын дундаж өртөг энэ онд 8.1%-иар өссөн байна гэж EIU-ийн судалгаагаар мэдээлсэн байна. Үүнд Орос, Украйны дайн, Ковид-19-ийн нийлүүлэлтийн тасалдал зэрэг нь нөлөөлж буйг онцолжээ.
Инфляцын хувьд Истанбулд өндөр байсан бөгөөд үнэ 86% -иар өссөн байсан бол Буэнос-Айрест 64%-иар, Тегеранд 57%-иар өссөн үзүүлэлттэй байна. АНУ-ын инфляц огцом өссөн нь Нью-Йорк хот уг жагсаалтад тэргүүлэх шалтгаан болсон гэж судлаачид онцоллоо.Түүнчлэн АНУ-ын томоохон хотууд болох Лос Анжелес, Сан Франциско мөн эхний 10-т багтсан байгаа юм. АНУ-ын инфляц энэ оны эхээр сүүлийн 40 жилд байгаагүй өндөр түвшинд хүрсэн билээ.
Эх сурваж: BBC