Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Төв талбайд зассан моднуудыг 100 хувь дахин боловсруулсан материалаар НҮБ-ын хүүхдийн сангийн өсвөрийн хүүхдүүд зассан байна. Гэрлэн чимэглэл, цагаан баавгай зэргийг дахин боловсруулсан материал болон хог хаягдлаар хийж, чимэглэсэн байна.
“Оргил медиа менежмент” компаниас БОАЖЯ, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр “Хайрлахуй” уриан дор “Green fest” дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг анхны өвлийн 30 хоногийн фестивал зохион байгуулж байна.
Мөн талбайд сайн дурын гурван хэсэг ажиллаж байна.
- “Дулаахан өвөл” гээд хэрэглэдэггүй зүйлсээ хэрэгтэй нэгэнд бэлэглэх хайрцаг ажиллаж байна. Энд цугласан зүйлсийг тараах үйл ажиллагаа зохион байгуулна. Мөн эндээс ирээд хэрэгтэй зүйлсээ авах боломжтой.
- “Шидэт өвөл” номын байшин ажиллаж байна. Энд хуучин номоо хандивлах хэсэг. Эндээс дуртай номоо ирж авах боломжтой.
- “Ногоон хүсэл” хүүхдүүдийн хүслийн хайрцаг, зураг авхуулах хэсэг байна. Энд хүслээ бичсэн хүүхдүүдийн биелэх боломжтойг нь зохион байгуулагчдын зүгээс биелүүлнэ.
Мөн арванхоёрдугаар сарын 30-ыг хүртэл орой бүр 19-20 цагийн хооронд арга хэмжээ зохион байгуулна. Орой бүр флашмоб бүжиг зааж, урлагийн тоглолт үзүүлэх аж.