Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
МҮЭХ-ноос өнөөдөр /2022.12.02/ хэвлэлийн бага хурал зарлаж, байр сууриа илэрхийллээ. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн Капитал банкнаас авах авлагын асуудлаар нээлттэй сонсгол хийхийг тэд шаардлаа. Мөн Худалдаа хөгжлийн банкны зээлдэгчдэд хариуцлага тооцож, хүү алданги төлүүлэх, холбогдох хуульд өөрчлөлт оруулах, Гаалийн байгууллагад шалгалт оруулах хэрэгтэй гэж мэдэгдлээ. Өнгөрсөн хугацаанд нүүрсээр хэсэг бүлэг хүмүүс баяжсан учраас нүүрсний хулгайн мөнгөнд хүү алданги тооцож, эргүүлэн төлүүлэхийг шаардсан юм.