Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монголын боксын шигшээ багийн тамирчин О.Есүгэн Япон улсад болсон мэргэжлийн боксын WBO холбооны Ази номхон далайн бүсийн аваргын тулаанд ялалт байгууллаа. Тэрбээр Японы тамирчин Акане Фүживараг ялж аварга болсон байна.
Ази, Номхон далайн орны бүсийн аваргын төлөөх тулаанд О.Есүгэн 55,3 кг-ын жинд нийт 6 тулаан хийхдээ 1 ялагдаад байсан Японы тамирчин Фүживаратай тулалдаж шүүгчдийн саналаар ялсан байна. Ингэснээр түүний анхны мэргэжлийн боксын тулаан энэ болж, BoxRec-д бүртгэгджээ.