Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны Ерөнхийлөгч Б.Батсүхээс тодрууллаа.
“Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр мал эмнэлгийн гэрчилгээг бид 2020 оноос цахимжуулсан. Одоогийн байдлаар 1,4 сая гэрчилгээг цахимаар олгоод байна. Ингэснээр зах зээлд нийлүүлж байгаа махыг аль аймаг сумаас, аль малчны хотноос бэлтгэсэн бэ гэдгийг бүрэн мэдэх боломжтой. Иргэд дэлгүүрт орж ирэхдээ гар утсаараа код уншуулаад, цахим гэрчилгээ бий юу гэдгийг лавлах шаардах эрхтэй. Улаанбаатар хот руу мах оруулахдаа цахим гэрчилгээг нь шалгаж бүртгэлжүүлж оруулж байгаа учраас зах зээлд эргэлзээгүй мах нийлүүлж байгаа гэж ойлгож болно. Энэ бол мал эмнэлгийн салбарын нэг дэвшил.
Хүмүүсийн санааг зовоосон нэг асуудал нь маханд эмийн үлдэгдэл бий юу гэж харддаг, болгоомжилдог. Малчид өөрсдөө дэлгүүрээс малын эм худалдаж аваад малдаа тарьчих боломжтой байгаа нь өөрөө асуудал. Анхааруулсаар зөвлөсөөр байхад л малаа тарьдаг асуудал бий. Тиймээс бид цаашид эмийн хяналт дээр онцгой анхаарахаар тооцож байна. Манай улсад хорт хавдрын өвчлөл нэмэгдлээ гээд л ярьж байна. Энэ нь малын эмийн үлдэгдэлтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс бид хяналтыг сайжруулах тал дээр ойрын хугацаанд дэвшил гаргахаар ажиллаж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.