Германы канцлер Олаф Шольц, Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стор нар лхагва гарагт НАТО-гийн тэргүүнтэй хий дамжуулах хоолой зэрэг далай доорх чухал дэд бүтцийг хамгаалах үйл ажиллагаанд оролцох талаар ярилцана гэж мэдэгдлээ.
Орос, Украины дайн эхэлсэнтэй холбогдуулан Норвеги улс дэд бүтцийн асуудалд онцгойлон анхаарч, үүнийгээ “Nord Stream” хийн хоолойд эвдрэл гарч, хий алдагдсанаас хойш улам нэмэгдсэн гэж илэрхийлжээ. Норвегийн ерөнхий сайд Лхагва гарагт Германы нийслэлд хоёр талын яриа хэлэлцээ хийхээр айлчилж, Берлиний аюулгүй байдлын бага хуралд оролцохоор Германы канцлертай уулзсан юм.
НАТО-д хүргэхээр тохиролцсон хоёр талын санал нь одоо байгаа үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх буюу өөрсдийн оролцоогоо нэмэгдүүлэх сониорхолтой байна гэж шинжээчид таамаглаж байна.
Эх сурвалж: DW